Bifida бактери нэг төрлийн пробиотик юм. Олон төрлийн амин хүчил, витамин, антиоксидант шинж чанартай. Арьсны нөхөн төлжилт хурдсаж, хялгасан үрчлээ тэнийж, шинэ үрчлээ үүсэх процесс удаашруулах, чийгшил өгөх, арьсны үрэвслийг үүсгэдэг бүлгийг дарангуйлдаг. Атопи дерматит, батга, асуудалд өртөмтгий арьсанд сайн. Гоо сайхны бүтээгдэхүүнд 3-10% хүртэл хийнэ.