Бидний тухай
about us

Нандин DIY 2017оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж  байгаа билээ. Бидний зорилго Монголдоо DIY соёлыг түгээж эмэгтэйчүүд ээжүүд маань өөрийн гараар лаа саван, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээ хийж хүний биед сөрөг муу нөлөөтэй химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзан байгалийн гаралтай бүтээгдэхүүний ач тус, эрүүл зөв хэрэглээг түгээх.  Монгол эх оронд маань элбэг байдаг малын өөх тос, ургамал цэцэг ногоог ашиглан гоо сайхны болон ахуйн хэрэглээний савангаа эх орондоо үйлдвэрлэдэг болох.

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчид илүү олон болж, эх орондоо бид өөрсдөө үйлдвэрлэгч болж үндэсний үйлдвэрлэгч, бүтээлч эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэхийг зорин, чин сэтгэлээ шингээн олон эмэгтэйчүүдийн амьдралд өөрчлөлт, дэвшилтийг өгөхөөр сурсан мэдсэн зүйлээ та бүхэндээ хүргэж байгаа билээ.​

2017оноос хойш бид олон мянган бүсгүйчүүдэд сургалт зөвөлгөө өгч эрүүл зөв хэрэглээтэй  болж, өөрийн гэсэн сонирхол хобби, хүсэл мөрөөдөлтэй болон, өөрийн брэндийг үүсгэн өсөж дэвшиж байгаа билээ. Та бидэнтэй нэгдээрэй. Бид цаашид улам илүү хичээн ажиллах болно.


 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл