2021-02-26 15:04
Ср/ Cold Process буюу хүйтэн аргын саван гэж нэрлэгддэг энэхүү саван нь NaOH, тос, нэрмэл ус нэмэлт бүтээгдэхүүн хийж 35-45 градуст хольж хэвэнд хийн 24-48 цагийн дараа хэвнээс гарган 4-8 долоо хоногийн дараа бүрэн хатсан үед хэрэглэнэ. Саван саванжих явцад глицерин үүсдэг тул арьсанд чийгшил өгнө. Ср саван нь 100% байгалийн гаралтай саван юм. Саван хийхдээ өөрийн арьсны онцлогт тохируулан арьсанд сайн нөлөө үзүүлэх нэмэлт бүтээгдэхүүн хийж үр дүнг нь нэмэгдүүлэх боломжтой. Ср саван хийхэд NaOH, тос, нэрмэл ус үндсэн орц болж зайлшгүй орно. Аль нэг нь байхгүй үед саван хийх боломжгүй юм.
NaOH гэж юу вэ?
Шүлт нь ус тостой урвалд орсноор саванг үүсгэдэг. Химийн бодис тул буруу хийснээс эсвэл санамсаргүй байдлаас болоод түлэгдэх аюултай тул аюулгүй ажиллагааг сайтар сахин анхаарал болгоомжтой хийх чухал.
NaOH шүлт нь химийн аргаар гаргасан шүлт хайлж байх явцад агаарт дэгдэж тархдаг тул хүүхэд өндөр настан тэжээвэр амьтныг дэргэд саван хийхгүй байх.
Агаар салхи сайтар солилцдог газар савангаа хийж шүүлтээ хайлуулах. Саван хийхдээ маск, хамгаалалтын нүдний шил, бээлий зэрэг хамгаалах хэрэгсэлээ сайтар бэлдэж хийх. Шүлт 100 хэмээс дээш халж хайлдаг тул хийж байх явцад аюулгүй ажиллааг сахих чухал.
NaOH шүлт устай урвалд орон хайлж байх явцдаа хамгийн их задарч агаарт дэгддэг ба энэ үе шүлт задрах хамгийн чухал үе юм. Саван хатах явц буюу 4-8 долоо хоногийн дараа шүлт савангаас бүрэн хатаж ууршдаг тул савангаас бүрэн арилдаг ингэснээрээ 100% байгалийн саван болно. Савангийн хаталтыг заасан хугацаа хүртэл хатааж РН шүлтийн хэмжээг үзэж хэрэглэнэ.
Нэрмэл ус
Нэрмэл ус шүлтийг хайлуулахад ордог ба цэвэршүүлсэн ус, дарс, цэцгийн ус, сүү, эхийн хөхний сүү зэргээр орлуулж хийж болно. Крантны ус, савласан ус магни кальци зэрэг олон төрлийн элемент агуулдаг тул савангийн чанар муудах, хөөсрөлт багасах, саван амархан муудах магадлалтай. Ахуйн хэрэглээний саванд хийхдээ усаа буцалгаж хөргөж хийж болно. Гоо сайхны саванд зайлшгүй нэрмэл ус, цэцгийн ус зэргийг ашиглана.
Тос
Коконат, Палм, оливийн тос, амьтны гаралтай өөх тос зэрэг бүхий л тосыг хэрэглэж болно. Төрөл бүрийн тосыг арьсны онцлогтоо тохируулан хэрэглэснээр арьсанд үзүүлэх үр дүнг улам нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр үндсэн орцоор савангаа хийх боломжтой .
Та анх удаа саван хийх гэж байгаа бол Нандин DIY YouTube сувагт ср эдийн саван хийх 3 цуврал хичээлийг үзэн савангаа хийгээрэй. Нандин Урлал 2 номонд нийт 45 төрлийн бүтээгдэхүүн хийх арга орсон ба түүний 31 төрөл нь шүлтээр саван хийх арга орсон байгаа.