Мр саван гэж юу вэ? Melt & Pour
Хайлуулж цутган хэвэнд хийх энэхүү арга нь саван хийх хамгийн энгийн арга юм. Бэлэн савангийн суурь ашгилаж хийдэг тул саван хийх ажиллагаа, аюул бага тул хүсвэл хүүхэдтэйгээ ч хамтдаа хийх боломжтой юм.
Савангийн сууриа хайлуулан, нэмэлтээр өөрийн арьсанд тохирсон чийгшүүлэгч тос, витамин е, эфирийн тос, глицерин, гилуроны хүчил, байгалийн нутаг зэрэг бүтээгдэхүүн хийж бэлэн болсон савангаа хэвэнд хийн 20-30 минутын дараа хэвнээс гарган шууд хэрэглэж болдог.
Ср, Нр савантай харьцуулахад 100% байгалийн гаралтай саван гэж хэлэгддэггүй ч массыг хамарсан үйлдвэрийн савантай харьцуулахад нэмэлтээр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хийдгээрээ давуу талтай тул байгалийн гаралтай савангийн төрөлд ордог. Хийсэн савангаа уутлан чийг авахааргүй газар хадгалан 6 сараас 1 жил хүртлэх хугацаанд хэрэглэнэ.
Мр саванд химийн хадгалагч бодис, хугацаа уртасгагч, химийн өнгө үнэр ороогүй тул чийг авах, чийгтэй тавиурт тавьсан үед амархан хайлдаг тул савангийн тавиураа соронзтой тавиур юмуу ус тогтохгүй модон тавиур тохиромжтой байдаг тул савангийн тавиураа зөв сонгоорой.
Савангийн суурины орц найрлага.
Lauric acid, Myristic acid, Stearic acid, Palmitic acid, NaOH, distilled water, sugar, sodium hyaluronate, vegetable glycerin зэрэг бүтээгдэхүүн орсон. РН 8,8-9,4
Нандин DIY дэлгүүрт Солонгос улсын чанарын түвшин хангагдсан сайн чанарын савангийн суурь худалдаалагддаг болно.