Бидний ихэнх нь лааны талаар тийм ч сайн ойлголтгүй бдаг. Лаа бол гэрэл гаргагч, гоё үнэртэй, янз бүрийн хэлбэр дүрстэй лаа гэсэн бодолтой хүмүүс эргэн тойронд маань их байдаг. Би лааны мэргэжлийн академд суралцаад лаа нь дотроо их олон янз байдгийг мэдэж авсан юм. Байгалийн гаралтай тос болох Зөгийн лав, Шар буурцагны лав хүний биед хор нөлөөгүй бөгөөд Bees wax, Soy wax, Pillar wax зэрэг бүтээгдэхүүнээр хийсэн лааг сонгон авч хэрэглэж байгаарай. Лаа авахдаа үнэ хямд байх тусам таны эрүүл мэндэд тийм ч сайн биш! Парафин лаа асаах явцад агаарт хорт хий тархаж амьсгалах эрхтэнд маш муугаар нөлөөлдөг. Та нар минь лааг сонгохдоо ямар тос ваксаар хийсэн болохыг хамгийн түрүүнд харж сонгож байгаарай.
Парафин лаа нь ( paraffin) нь нефтийн хаягдал тос, бодисуудаас бүрддэг хүний биед маш муу хор нөлөөтэй тосоор хийсэн байдаг. Худалдаанд зарагдаж байгаа ихэнх хямд лаанууд парапин тосоор хийсэн байдаг тул сонголтоо зөв хийгээрэй.