Niacinamide B3
Niacinamide B3

2021-08-13 19:43

Niacinamide буюу витамин B3 бол маш олон гайхамшигтай ид шидтэй найрлага. 


🔹️1. Цайруулах үйлчилгээтэй.

Niacinamide арьс цайруулах үр дүнгээрээ Витамин С-гийн дараа 2рт ордог. Витамин С арьсанд цочрол өгөх, эмзэг арьстай хүн хэрэглэх хориотой, өдрийн цагаар хэрэглэж болохгүй, зарим нэг найрлагатай хамт хэрэглэвэл харших гэх мэт муу үр дагавар дагалдаж байдаг бол Niacinamide нь харьцангуй тогтвортой найрлага учраас ямарч арьстай хүн өдөр ч шөнө ч хамаагүй хэрэглэж болохоос гадна бүх төрлийн найрлагатай маш сайн зохицдогоороо давуу талтай. Меланины тархалтыг бууруулснаар сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэхээс гадна батганы сорви арилгадаг ид шидтэй. 


🔹️2. Арьсны нөхөн төлжилтийг хурдасгана.

30аас доош насныхны арьс 28 хоногт, 30аас дээш насныхан ойролцоогоор 40 хоногт арьс бүрэн шинэчлэгддэг бол Niacinamide агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр энэ хугацааг хурдлуулж арьс шинэчлэгдэн өнгөлөг болгож өгдөг байна. 


🔹️3. Батга багасгана.

Арьсны тослог тэнцвэржүүлж өгсөнөөр арьсны үрэвсэл намдааж батга эмчлэх үйлчилгээтэй. Батгатай арьсанд оройд ВНА найрлага орсон тонертой хавсарч хэрэглэвэл маш хурдан үр дүнд хүрнэ. 


🔹️4. Нүхжилт багасгана.

Niacinamide нь хэт их тослог ялгаруулалтыг багасган тэнцвэржүүлж арьсны тослогийн булчирхайн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөөлдөг тул тослог их ялгарсны улмаас томорч сунасан байсан нүхжилтийг багасгаж өгдөг.

Нандин DIY дэлгүүрээс Niacinamide B3 авах боломжтой.

Viaskincareсудлаач


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл