Арьсны давхрага коллаген, эластин, гиалуроны хүчил гэсэн гурван бодисоос бүтдэг. 25 наснаас хойш хүний биед хөгшрөлт явагдаж эхлэн коллаген, эластин, гиалуроны хүчил болох гурван уургаа ялгаруулах чадвар багасдаг. Өөрөөр хэлбэл нас ахих тусам арьсны бүтэц уурагаа алдаж арьсанд үрчлээ үүсэн суларч хөгширч өнгөө алдаж эхэлдэг байна.
Арьсанд сайн нөлөөтэй хүнс хоол, нэмэлт витамин, амин дэм, уураг идэж ууж хэрэглэж байгаа ч гаднаасаа энэхүү уургыг мөн нөхөх боломжтой юм. Ингэснээр гадна дотноос илүү үр дүн өгнө.
Гиалуроны хүчил өөрийн жингээс мянга дахин их ус чийгийг өөртөө татаж хадгалах чадвартай чийгшүүлэгч уураг юм. Гиалуроны хүчил нь том, дунд, жижиг гэсэн молекулынхаа хэмжээнээс хамаараад арьсны гүн, дунд, өнгөн хэсэгт ус чийгийг барьж өгдөг гайхалтай чийгшүүлэгч юм.
3 молекултай гиалуроны хүчил болох Sodium Acetytated Hyaluronate, Sodium Hyaluronate, Hydrolyzed Hyaluronic Acid арьсны өнгөн, дунд, гүн хэсэгт чийгшлийг маш сайн барьж өгдөг.
Гоо сайхны бүтээгдэхүүн хийхдээ 1-10%, үс арчилгааны бүтээгдэхүүнд 1-5%, хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн маскандаа 1-2 дусал гиалуроны хүчилийг хийж өгсөнөөр арьсыг гаднаас нь чийг уургыг нөхөж өгөх боломжтой.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой тул 25 наснаас дээш хүн бүр хэрэглэх боломжтой. Эрт хэрэглэх тусам залуу гэрэлтсэн арьсаа хадгалах боломжтой.
Нандин DIY дэлгүүрт 1 молекултай гиалуроны хүчил, 3 молекултай гиалуроны хүчил, гел, усан хэлбэрээрээр байдаг. Усан гиалуроны хүчилийг мист, цацлага тоник хийхэд илүү тохиромжтой.
Нандин DIY YouTube сувагт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэх заавар бий.